Mountainhiker Монголиа – Бидний тухай

Аялал, адал явдалд дурлагсдын хамгийн дотны нөхөр Зүүн өмнөд Ази төдийгүй олон улсын зах зээлд чанар, загвар, хэрэглээгээрээ танигдсан, 160 гаруй албан ёсны салбартай Mountainhiker брэнд Монголын аялагчид, кемпинг сонирхогчидтой нэгдээд хэдийнэ 4 жилийг үджээ. Бид өнгөрсөн 4 жилийн хугацаанд Монголынхоо үзэсгэлэнт байгаль, эрс тэрс уур амьсгалд төгс зохицох, олон улсын стандартад нийцсэн аяллын тоног төхөөрөмж, хэрэгслүүдийг албан ёсны эрхтэйгээр, хамгийн уян хатан үнээр хэрэглэгчиддээ хүргэж ирлээ.

Бидний алсын хараа ба Үнэт зүйл

"Байгалийг мэдэр, тав тухыг бүү март." Mountainhiker-ийн хамт олон зөвхөн аяллын хэрэгсэл худалдаалахаас гадна, хүн бүрд байгальд цагийг зөв, тав тухтай, аюулгүй өнгөрүүлэх Кемпингийн соёлыг (Camping Culture) түгээхийг зорьдог. Бидний санал болгож буй майхан, сандал, ширээ, гэрэлтүүлгээс эхлээд жижиг хэрэгсэл бүр нь таны аяллыг яг л гэртээ байгаа мэт тухтай, дулаахан орчныг бүрдүүлэхэд чиглэгдсэн байдаг.

Яагаад Mountainhiker гэж? Олон улсын чанар: Зүүн өмнөд Азийн сая сая аялагчдын таашаалд нийцсэн брэнд чанар. Монгол орны нөхцөлд тохирсон: Манай орны цаг агаарын ямар ч нөхцөлд тэсвэртэй, бат бөх материал, ухаалаг шийдэл. Сонголт ба Загвар: Орчин үеийн Кемпинг, Глэмпинг (Glamping) урсгалын хамгийн трэнд, гоо зүйн өндөр мэдрэмж төрүүлэм загварууд. 4 жилийн туршлага: Монголын зах зээлд хэдийнэ байр сууриа олж, хэрэглэгчдийнхээ итгэлийг хүлээсэн найдвартай үйлчилгээ. Хээр тал, өндөр уулс, өтгөн ой шугуй гээд таны зорих алхам бүрд Mountainhiker хамт байж, аяллын тань мартагдашгүй дурсамжийг бүтээлцэх болно.

Mountainhiker Mongolia – Тав тухтай аяллын эхлэл.