Таны сагс хоосон байна!

Нууцлалын бодлого

MOUNTAINHIKER MONGOLIA – НУУЦЛАЛЫНБОДЛОГО 1. Цуглуулах мэдээлэл Бид таныг захиалга хийх, манай үйлчилгээг авахад дараах шаардлагатай мэдээллүүдийг цуглуулна: Хувийн мэдээлэл: Овог нэр, холбоо барих утасны дугаар. Хүргэлтийн мэдээлэл: Гэрийн эсвэл ажлын хаяг, орон нутгийн унааны мэдээлэл. Төлбөрийн мэдээлэл: Төлбөр баталгаажуулсан гүйлгээний утга, дансны дугаар (Буцаалт хийх үед ашиглана). 2. Мэдээллийг ашиглах зорилго Таны мэдээллийг бид зөвхөн дараах зорилгоор ашиглах бөгөөд өөр зорилгоор ашиглахгүй: Захиалгыг баталгаажуулах, савлах, хүргэлтийн ажлыг зохион байгуулах. Захиалгатай холбоотой өөрчлөлт, Шинэчлэлтийн талаар танд эргэж мэдэгдэх. Шинэ бараа, хямдрал, урамшууллын мэдээллийг хүргэх (Хэрэглэгч хүсвэл үүнээс татгалзах эрхтэй). 3. Мэдээллийн хамгаалалт ба Гуравдагч этгээд Манай хамт олон хэрэглэгчийн хувийн мэдээллийн нууцлалыг чандлан хадгалах бөгөөд хууль тогтоомжид зааснаас бусад тохиолдолд ямар нэгэн гуравдагч этгээдэд худалдах, түрээслэх, задруулахгүй. Хүргэлтийн үйлчилгээ: Таны барааг хүргэхийн тулд зөвхөн таны нэр, утас, хаягийн мэдээллийг гэрээт хүргэлтийн компани болон хүргэгчид шилжүүлнэ. 4. Хэрэглэгчийн эрх Үйлчлүүлэгч та дараах эрхийг эдлэнэ: Өөрийн хувийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгах, засварлах. Манай мэдээллийн сангаас өөрийн мэдээллийг бүр мөсөн устгуулахыг шаардах. 5. Бодлогын өөрчлөлт

Mountainhiker Mongolia нь үйлчилгээний сайжруулалттай холбоотойгоор Нууцлалын бодлогод өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тухай бүрт албан ёсны сувгуудаараа нээлттэй мэдээлэх болно.